М Ойл Любрикэнтс ХХК-н захирал

С.Отгонбаяр

 

Манай цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

 

М-Ойл” группийн охин компани болох “М-Ойл Любрикэнтс” ХХК нь 2011.05 сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба Монгол улсын зах зээлд тос тосолгооны материалын худалдааг дагнан эрхэлдэг. ОХУ-ийн газрын тосны салбарын тэргүүлэгч болох “Роснефть”, “Газпром” болон БНСУ-ын “GS Oil”, мөн түүнчлэн Англи-Голландын хамтарсан “Royal Dutch Shell” зэрэг компаниудтай албан ёсоор хамтран ажилладаг бөгөөд дэлхий дахинд сайн чанарын тос тосолгооны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-ийн “Лукас” компанийн Монгол дахь албан ёсны давуу эрхт төлөөлөгч болж 2010 онд Монголд Лукас тосыг бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалж байна. Энэ хугацаанд “LUCAS OIL” компаний төлөөлөгчид ирж “М Ойл Групп” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад “Лукас” брэндийн тос, тосолгооны бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй сургалт семинар явуулж, үйлчлүүлэгчидтэй хамгийн ойр харилцдаг ШТС болон бусад үйлчилгээний албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхээр хамтран ажилласан билээ. Тус компани өөрийн байранд тос солих төв болох “Oil Service – Show room”-ийг нээн ажиллуулж, мэргэжлийн авто-механикууд үйлчлүүлэгчийн автомашины тосыг бүрэн сольж өгөх үйлчилгээг үзүүлдэг байна. Үүний зэрэгцээ автомашины арчилгааны эд зүйлсийг худалдах дэлгүүрийг тос солих төвийн дэргэд нээн ажиллуулж байгаа юм. “М-Ойл Любрикэнтс” ХХК нь одоогоор “М-Ойл”-ын бүх салбар ШТС, Техникийн зах, Гэрээт борлуулагчид болон хамтран ажилладаг 30 гаруй Авто сервис, мөн өөрийн тос солих төв болох LUCAS OIL SHOWROOM төвөөр дамжуулан хэрэглэгчидэд үйлчилж байна. Цаашид та бүхэнтэй хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй байх бөгөөд таны хэрэгцээт ТТМ-ыг бид нийлүүлэхэд бэлэн байна.

 

© М-Ойл Любрикэнтс ХХК

Сутайн Ихэр байр, Баянгол дүүрэг, 7-р хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамж, Улаанбаатар-16094, Монгол Улс